ФОТО: "Офшорчдын эсрэг ард түмний жагсаал" ЮУГ ИЛЭРХИЙЛЭВ



"Офшорчдын эсрэг ард түмний жагсаал" Д.Сүхбаатарын талбайд боллоо. Тус жагсаалын гол зорилго нь тодорхой офшорчидтой тэмцэх гарцыг хамтдаа гаргах, энэ тэмцлийг үр дүнд хүргэх юм. Мөн жагсаал цуглаан ямар нэгэн улс төрийн намуудыг намнах зэвсэг болж болохгүй. Зөвхөн иргэдийн тэмцэл.

Бидний хөдөлгөөний үр дүнд УИХ хууль баталлаа. Харамсалтай нь, энэ хууль нь маш буруу болчихлоо гэж УИХ-ын гишүүд өөрсдөө өнөөдөр халаглаж байна. Бидний хүсэж буй зүйл бол нэр нь тодорхой болчихсон хүмүүсийг шалгаж өгөх, мөнгөний эх үүсвэрийг нь тодорхойлж өгөх юм. Ард түмний хүсэж байгаа зүйлийг л манай хөдөлгөөн дамжуулж байгаа. Гэтэл, ахиад л ард түмнээ хуурсан, аргацаасан хууль баталж байна" хэмээн Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний тэргүүн хэлж байв.

Жагсаалд УИХ-ын гишүүн С.Жавхлан, Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар иржээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ