ОБАМАГИЙН БАГА ОХИН ЗООГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙНА



Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама охидоо энгийн амьдралаар хүмүүжүүлэх зарчимтай бололтой. Түүний охид Цагаан ордонд тансаг амьдардаг гэх мэдээлэл цуурхал гэдгийг охид нь үйл хөдлөл, амьдралын энгийн хэв маягаараа харуулдаг байна. Тухайлбал, Обамагийн бага охин Саша зуны амралтаараа цагийн ажил хийж, мөнгө олох болсон нь хүмүүсийн сонирхлыг их татаж байгаа аж.

Өдгөө 15 настай тэрээр Массачусетс муж улсад байрладаг 350 хүний суудалтай “Marthas Vinegard” зоогийн газарт Наташа гэдэг нэрээр өдрийн 11:30 цагаас эхлэн дөрвөн цагийн турш ажилладаг ажээ. Тэрээр хоолны газрын зочдод үйлчилж, мөнгөний машинд тасалбар бичиж, ширээ цэвэрлэн аяга таваг угааж, заалны цэвэрлэгээ хийдэг байна. Сашагийн ийнхүү хөдөлмөрлөж буй нь олон нийтэд хэдийнэ ил болжээ.

Харин Обамагийн ууган охин Малия Массачусетс муж улсын Кембриж хот дахь Харвардын их сургуульд 2017 оны намар элсэн суралцах юм байна. Эдүгээ 17 настай тэрээр энэ хавар дунд сургуулиа төгсчээ. Малия Харвардад орохоосоо өмнө нэг жилийн чөлөө авсан нь бас дуулиан дэгдээсэн аж. Учир нь тэрээр их сургуульд орохоосоо өмнө энгийн орчинд ажиллаж амьдрахыг хүсчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ