“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА



“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр ЭМЯ-ны харьяа нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

 Тус хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ