"Samsung Electronics" компани "Galaxy S8" ухаалаг гар утасныхаа урьдчилсан захиалгыг албан ёсны нээлтээс гурав хоногийн өмнө түгээхээр болсноо мэдэгдлээ.
Мөн урьдчилсан захиалгын тоо өмнөх “Galaxy S7" загвараас давсан гэж тус компаниас мэдээлсэн байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь "Note 7" гар утасны хямралтай холбоотой үүссэн алдагдлыг нөхөх хамгийн том найдвар болж байгаа юм.
Мөн "Samsung Electronics" компани "Galaxy S8" ухаалаг гар утсандаа аюулгүй байдлын баталгаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгджээ. 5.8 инчийн хэмжээтэй "Galaxy S8" болон 6.2 инчийн "Galaxy S8 Plus" загварууд худалдаанд гарна. Шинэ бүтээгдэхүүний албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 21-нд болохоор товлогдсон байна.