Гадаадад ял эдэлж буй Монгол Улсын 32 иргэн эдэлж буй ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлт гаргажээ. Монгол Улсын хувьд ялтан шилжүүлэх гэрээг есөн улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсон байдаг байна. Ингэснээр Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд БНХАУ-аас хоёр, БНКаз улсаас нэг иргэн тус тус шилжүүлэн аваад буй. Харин дээрх 32 иргэний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Нөгөөтэйгүүр, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлснээр энэ сарын байдлаар манай улсын нутаг дэвсгэрт гадаадын 14 иргэн гэмт хэрэгт холбогдсон аж.