“АЮУЛГҮЙ БҮС” КАМЕРЖУУЛАЛТЫН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ



Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, талбай, аж ахуйн нэгж байгууллагууд, тэдгээрийн гадна орчин зэрэг газруудыг камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзол уралдааныг энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зарласан байна.

Болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас Нийслэлийн хэмжээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр камержуулалтын аяныг өрнүүлж, “Аюулгүй бүс” уулзалтыг “E Mart” худалдааны төвд зохион байгууллаа.

Нийслэлийн иргэдийн аюулгүй үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн камержуулалт, харуул хамгаалалтын асуудлыг бүрэн шийдэж чадсан “E Mart” худалдааны төвийг Нийслэлийн үлгэр жишээ “Аюулгүй бүс” болгож, камержуулалтын аяны үйл ажиллагааг эхлүүллээ.

Тус худалдааны төв нь иргэдийн ая тухтай байдал, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын чанар, стандартын шаардлага хангасан телекамержуулалтыг бүрэн хийж чаджээ.

Мөн цагдаагийн байгууллага тус төвийн телекамерийн хяналтын тусламжтайгаар халаасны хулгайн болон бусад гэмт хэрэг, зөрчлийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэн ажилласан байна.

Эх сурвалж: ЦЕГ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ