ИРЭХ САРЫН 1-НЭЭС ПРИУСЫН ТАТВАР ИНГЭЖ НЭМЭГДЭНЭ



Хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашины Онцгой албан татварыг нэмнэ. Энэ татварыг авто машиныг гаалиар нэвтрүүлэхэд нэг л удаа төлдөг.

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд иргэдийн авто машин худалдан авах хэрэгцээ нэмэгддэг. Ялангуяа наадмын өмнө машины үнэ өсдөг нь зуны саруудад амралтаа аваад, хөдөө явж алжаалаа тайлах гэсэн хот газрынхны төлөвлөгөөнөөс улбаатай. Иймд хууль боловсруулагчид амжаад татвараа нэмчихлээ.

 

Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт авто машинд татварыг 50 хувиар бууруулан тооцно. 

УИХ энэ оны улсын төсвийг тодотгон баталснаар Онцгой албан татварын нэмэгдлийг баталгаажуулсан.

Иймд авто машин борлуулагчид бараагаа хурдан борлуулахын тулд татвар нэмэхээс өмнө авто машинаа ав гэж иргэдийг ятгаж байна. 

Тэгвэл татвар нэмэхээс өмнөх болон дараах үнийг харьцуулан хараарай. Хэдий чинээ шинэ машин сонгоно, төдий чинээ бага татвар төлнө.

Автомашины насжилт   Цилиндрийн багтаамж (см куб) Одоо төлж буй татвар (мянган төгрөг) Шинэ татвар (мянган төгрөг) Приус гэх мэт хос тэжээлт авто машины татвар (мянган төгрөг)
0-3 жил  1500 см куб хүртэл  725 750 375
1501-2500  2 175 2300 1 150
2501-3500  2900 3050 1525
3501-4500 6525 6850 3425
4501 ба түүнээс дээш  10 150 14 210  7 105
4-6 жил  1500 см куб хүртэл  1400 1600 800
1501-2500  2900 3200 1600
2501-3500  3625 4000 2000
3501-4500 7 250  8000 4000
4501 ба түүнээс дээш  10 875 27 200 13 600
7-9 жил 1500 см куб хүртэл  2900 3350 1675
1501-2500  4 350 5000 2500
2501-3500  5800 6700 3350
3501-4500 9425 10 850 5425
4501 ба түүнээс дээш  13 050 39 150  19 575
10-аас дээш жил 1500 см куб хүртэл  8700 10 000 5000
1501-2500  10150 11 700 5850
2501-3500  11 600 13 350 6675
3501-4500 15 225 17500 8750
4501 ба түүнээс дээш  18 850  65975 32987.5

Онцгой албан татварын тухай хуульд заасан, анхаарал татах нэг заалт нь энэ төрлийн татвараас таллан чөлөөлөх тухай юм.

  • Хос тэжээлт (Hybrid),
  • Шингэрүүлсэн хийгээр ажилладаг,
  • Цахилгаан тэжээлт авто машинуудад дээрх татварыг 50 хувиар бууруулан тооцно. (Хүснэгтийн баруун баганад харуулав.) 

Өмнө нь энэ төрлийн авто машинуудад онцгой албан татвар огт ногдуулдаггүй байсан бол ирэх сараас 50 хувийн хөнгөлөлттэй татвар ногдуулах боллоо.      

 

Хамгийн он залуу G Class сонгоход 3 сая, хуучин бол 13 сая төгрөгийг татварт төлнө.

Одоогоор манай улсад цахилгаан тэжээлт авто машин нэвтрээгүй байна. Такси үйлчилгээ үзүүлдэг зарим компани шингэрүүлсэн хийгээр ажилладаг, авто машинаар иргэдэд үйлчилдэг. Манай улсад хамгийн түгээмэл, хос тэжээлт авто машин нь Приус. Энэ машиныг импортлох бол дээр үзүүлсэн, онцгой албан татварын 50 хувийг буюу талыг нь төлнө.      

Харин хотын гангачуулын унаа болсон G Сlass маркийн машин тоноглолоосоо хамааран, 3000, 3500, 4000, 5000 см куб цилиндрийн багтаамжтай. Хамгийн он залуу G Class сонгоход 3 сая, хуучирсан бол 13 сая төгрөгийг татварт төлөх нь ээ.

Дээрх хүснэгтээс харахад 4501 см кубээс дээш цилиндрийн багтаамжтай, хагас ачааны авто машины (pick up) онцгой албан татварыг л 40, 150, 200, 250 ХУВИАР нэмжээ. (хүснэгтэд тод хараар тэмдэглэв.) Бензин их зарцуулдаг авто машины татварыг ингэж огцом өсгөсөн.

Харин нийт авто машинд дээрх өндөр нэмэгдэл хамаарахгүй. Иймд хотын гаднах захуудад худалдаалж буй машины үнэ дээр заасан татварын хувь хэмжээгээр л өсөх учиртай. Түүнээс нийт машины үнэ шууд өсөх ёсгүй юм. Мөн шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд гааль (5 хувь), НӨАТ (10 хувь), онцгой татвараа хэдийнэ төлөөд, хил нэвтрүүлчихсэн, одоо худалдаалж буй авто машинуудад дээрх нэмэгдэл мөн л хамаарахгүй.

 

Эх сурвалж: gogo.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ