Сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх дадлыг дэмжих замаар үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчтөн төвтэй нэгдсэн халамж үйлчилгээ урьдчилан сэргийлэх ажиллагааг бүрдүүлж, хэвшүүлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд анхаарал хандуулж ажиллах төслийн хүрээнд Монголынсумынэмч, мэргэжилтнүүдийн холбоо, Дархан-Уулаймгийн ЗДТГ хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион явууллаа.Дархан-Уул аймагт сүүлийн 3 жилд сүрьеэгийн өвчлөл, тархалт дунджаар 195 тохиолдол буюу 10.000 хүн амд 79 промилл гэсэн үзүүлэлттэй байгаа нь өвчлөлөөрөө 21 аймгийн дундаас тэргүүлж байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Хэдийгээр оношилгоо эмчилгээний чанар сайжирч байгаа боловч иргэдийн мэдлэг хандлага сул эмчилгээ тасалдсаны улмаас эмийн дасалтай сүрьеэ нэмэгдсээр байна. Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээдгүй ажлыг аймаг орон нутгийн зүгээс хийсээр байна. Тухайлбал 2013-2014 онуудад сүрьеэ өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалтыг өвчлөл өндөртэй 8-н багийн хүн амын дунд явуулсан байна. Нийт хамрагдвал зохих иргэдийн 93.8 хувийг үзлэгт хамруулж шинээр сүрьеэгийн 21 тохиолдлыг илрүүлж эмчилгээнд 100 хувь хамруулжээ. Тус өвчнийг эрт илрүүлэх зорилгоор Глобаль сангийн дэмжлэгтэйгээр өрх сумдын Эрүүл мэндийн төвүүд сорьц тээвэрлэж байгаа нь эмчилгээний үр дүн нэмэгдэж тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой ажил болжээ. Орон нутгийн төвшинд сум багийн Засаг дарга нар болон бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын дарга эрхлэгч нар хүн амын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дадлыг хэвшүүлэх хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ өдрийн сургалтыг зохион явуулсан байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа