Б.Бат-Эрдэнэ: ЗХЖШ-ын дарга өөрийн хэмжээнд хариуцлага тооцсоны дараа хариуцлагын асуудлыг дахин тавина



Өнгөрсөн мягмар гарагт Төв аймаг дахь Таван толгойн бэлтгэлийн бааз буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд гар бөмбөг дэлбэрсэн. Үүний улмаас хоёр албан хаагч газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан юм. Энэ талаар Батлан хамгаалах сайдаас дараах хариултыг авлаа.

-Танд хариуцлага тооцох шаардлагыг сөрөг хүчний зүгээс тавьлаа. Та Бболсон үйл явдлын тухай та юу хэлэх вэ?

Ерөнхийлөгчийг УИХ-д хаалттай мэдээлэл хийхэд би салбарын хариуцлага, сахилга батын асуудлыг хөндсөн. Энэ салбарт олон жил бугшсан асуудлууд байгааг тодорхой баримттай хэлсэн.

-Бид мэдээ хүлээж авмагцаа маш шуурхай арга хэмжээ авсан. Чиглэл чиглэлээр ажиллаж буй ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарна. Гэхдээ бид тэднийг хүлээлгүй өчигдөр хуралдаж, тушаал гарган, хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Засгийн газрын яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай болон Батлан хамгаалахын багц хуульд зааснаар ЗХЖШ-ын даргыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн, ЗХЖШ-ын орлогч, бүх төрлийн цэргийн командлагч, генералыг Батлан хамгаалахын сайд томилдог байсан. Шинэ хуулиар Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бүгдийг нь шууд томилдог болсон юм. Өмнө нь Батлан хамгаалахын сайд хурандаа хүртэл цолыг ахиулдаг байсан бол бүх эрхийг нь ЗХЖШ руу шилжүүлсэн. Энэ хуулийн хүрээнд бид хугацаатай үүрэг чиглэл өглөө.

-Тэгэхээр Батлан хамгаалахын сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй, Ерөнхийлөгч буюу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид уг эрх байгаа юм байна. Тийм үү?
-ЗХЖШ анги байгууллага, салбар, нэгжийн захирагч, удирдлага, дарга гээд бүх томилгоог шийднэ. Дээд офицер, генералуудыг томилсон эрх бүхий субъект нь шийднэ. Үүнийг Төрийн албаны тухай хуульд заачихсан.

Томилсон эрх бүхий субъект нь ЗХЖШ-ын дарга учраас томилсон албан тушаалтандаа хариуцлага тооцох ёстой. Ерөнхий командлагчийн томилж буй бүх төрлийн цэргийн командлагч нарт Ерөнхий командлагч өөрөө хариуцлага тооцно. Бүх зүйл хуулийн дагуу шат дараалалтай явах ёстой. ЗХЖШ-ын дарга эхлээд өөрийнхөө хэмжээнд хариуцлага тооцоод, дараа нь ажлын хэсгийн дүгнэлт гарсны яам хариуцлагын асуудлыг дахин тавина.

-Танай салбарт удаа дараа энэ мэт осол боллоо. Яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ. Саяын сургуулилтыг ахалсан генерал согтуу байсан гэх мэдээлэл байна.
-Ерөнхийлөгчийг УИХ-д хаалттай мэдээлэл хийх үеэр би салбарын хариуцлага, сахилга батын асуудлыг хөндсөн. Мэдээж манай салбарт ололт, амжилттай зүйлс ч бий. Гэхдээ энэ салбарт олон жил бугшсан асуудлууд байгааг тодорхой баримттай хэлсэн. Батлан хамгаалахын сайдад, яаманд мэдэгдэлгүй нуун дарагдуулсан зүйлс ч бий. Энэ оны нэгдүгээр сарын 23-нд зэсвэгт хүчний 333 дугаар ангид цэргийн албан хаагчдыг ахлагч, сургагч нь дэглэж, дүрмийн бус, хүнлэг бусаар харьцсаны улмаас хөл, гарыг нь хөлдөөж, тайруулахад хүрсэн.

Гуравдугаар сарын 10-ныг хүртэл энэ хэрэг дарагдаж, эцэг эх нь надад өргөдөл, гомдол гаргаснаар мэдэх жишэээтэй. Уг асуудалтай холбоотойгоор дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллуулсан. Жижүүрийн тайланд энэ талаар дурдаж, мэдээлээгүй байсан нь илэрсэн.

-Танд баярлалаа.   

 
 
 
Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж gogo.mn
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ