Цагдаагийн тодорхойлолтыг Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараар олгож эхэллээ.
Гадаад улсын элчин сайдын яаманд тус улсад зорчих виз хүсэхээр хандсан иргэдэд визэнд орохоо нотлохоор бүрдүүлсэн бичиг баримтыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолтыг олгож байна. Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв хуучнаар Лицензийн төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдөр болсон тус үйл ажиллагааны нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, тус газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзий нар оролцов.