Монголын Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг агсан Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20-ний өдөр төрсөн.
Түүний ах дүү, хамаатан садан, төр нийгмийн зүтгэлтнүүд болон олон нийтийн төлөөллүүд хүндэтгэл үзүүлж хөшөөнд нь цэцэг өргөлөө. С.Зориг агсны төрсөн өдөр болон аймшигтайгаар амиа алдсан аравдугаар сарын 2-ны өдрөөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Одоогоос 17 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн билээ.