О.Баасанхүү: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг одоо хэлэлцэх нь үр дүнгүй



Өнөөдөр УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын банкны хуулийн тухай төслийг хэлэлцэх юм.

Чуулганы эхэнд хэлэлцэх асуудлыг талаар гишүүд саналт хүсэлтээ хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монголбанктай холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ хууль ямар ч үр дүнгүй тул хэлэлцэх асуудлын дарааллаас хасах санал дэвшүүлэв.

Тэрээр: "Нэг их наяд төгрөгийг 3 банканд оруулаад 160 тэрбум төгрөгийг ХХБ авсан гээд хөрөнгийг нь нийгэмчлээд авсан. Үлдсэн 800 гаруй тэрбумаас ихэнхийг нь MCS авсан байна.

Үүнийг шалгасны дараа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдмээр байна. 800 тэрбум бол маш их мөнгө. Адилхан л Монголбанкнаас суутгасан юм чинь энэ хөрөнгийг нийгэмчлэх хэрэгтэй. Хууль бус хөрөнгөө татсаны дараа хөрөнгө оруулалтын асуудал ярихгүй бол одоогийн энэ ярих гэж байгаа хуулийг батлаад нэмэргүй. Тиймээс хэлэлцэх асуудлыг дарааллаас хасах саналтай байна. Эхлээд Монголбанкны шалгалт байдаг бол оруулаад, нэг их наяд үнэхээр УБ банк, ХХБ, Голомт банкуудад орсон бол шалгах хэрэгтэй байна. Өмнө нь Тавантолгойн асуудал ярихаар MCS-с болоод гацаанд ороод байсан. Одоо ийм боломж гарч байгаа дээр шалгах хэрэгтэй.

450 сая доллараар ОУВС-д орох гэж зовж байхад 500 сая долларыг 3-хан компани авсаныг хөндөхгүйгээр өнгөрч болохгүй" гэлээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ