Автомашины үйлдвэрлэгч General motors компани ОХУ-ын зах зээлээс 3250 автомашинаа эргүүлэн татах шийдвэр гаргалаа. ОХУ-ын Техник, хэмжил зүйн зохицуулах хорооны мэдээлж буйгаар 2011-2012 онд үйлдвэрлэсэн "Орландо" болон "Круз Шевролет" загварын машины жолооны хүрдийн туслах гидрийн шингэн гоожсон байна. Мөн ижил шалтгаанаар автомашинд нь асуудал үүссэн иргэдэд үзлэг, шинжилгээ үнэ төлбөргүй хийхээр болоод байна.