НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалтанд нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзсан билээ. Уулзалтын үеэр хөдөлмөрийн насны Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлтийг тэд гаргасан юм.
“Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 л түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог юм байна.Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжих нь зүйтэй гэж үзэн АН-ын бүлэг НИТХ-ын 10-р хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр өргөн барьлаа.