Зэвсэгт хүчний алба хаагч нар хүний амь аварчээ



Зэвсэгт хүчний  мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн радио лакаторийн станцийн операторын салааны тасгийн захирагч түрүүч Н.Отгонтулга, сонсогч А.Анхбаяр, Р.Баярхүү Б.Нямжаргал, Ө.Ванданхүү нар халдлагад өртөж буй эмэгтэйн амийг аварчээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 19.00 цагийн орчимд Банзүрх дүүргийн 16 дугаар хорооллын ҮБХИС-ийн замын эсрэг талын 13 дугаар байрны гадаа нэгэн эмэгтэй “Хүн аллаа, авраарай" гэж хашгирахыг сонсоод гүйж очтол тус байрны гадаа нэг эрэгтэй нэгэн эрэгтэйгийн гуя болон өгзөг руу хоёр удаа хутгалан улмаар дахин хутгалах оролдлого хийж байх үед нь таслан зогсоож, аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад мэдэгдэн, дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэж өгчээ. Болзошгүй аюулыг таслан зогсоосон алба хаагчдад удирдлагууд нь талархал илэрхийлсэн байна.

Хүний амь аварсан түрүүч алба хаагчид болох Нарантуяагийн Отгонтулга Өвөрхангай аймгийн Арвайхээр, сонсогч Амгаланбаатарын Анхбаяр нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, сонсогч Рэнцэндоржийн Баярхүү Увс аймгийн Улаангом, сонсогч Бат-Эрдэнийн Нямжаргал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, сонсогч Өлзийбатын Ванданхүү Баянхонгор аймгийн Баянлиг сумуудаас тус тус мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд суралцахаар элсэн орсон 18-25 насны залуучууд аж.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ