Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри буюу Сүрэнжавын Ариунаа намрын шинэ загваруудаа танилцуулахаар болжээ. Тэрээр энэ удаа зөвхөн ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан гадуур хүрэм, хослолын шинэ шийдлийг загвартаа тусгаж буй аж.
Мөн загварын хувцастаа олон өнгийг уусгасан, шоо болон бөөрөнхий хээг түлхүү оруулсан байна.
Ариунаа Сүригийн загварын шоу ирэх сард болох бөгөөд үе үеийн топ моделиудаас гадна ОХУ болон Буриадаас загвар өмсөгчид ирж оролцохоор болжээ.