УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ



Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/ “Оорог” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 6-ны 13:27 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ