Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Орхон гол бохирдож олон жил ундаалж идээшиж ирсэн нутгийн иргэд хохирч, байгаль орчинд аюул заналхийлж байгааг жилийн өмнөөс мэдээлж эхэлсэн. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт олон уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл Монгол газар компани санаачлан өнгөрсөн нэг жилийн хугацаанд байгаль орчинд ээлтэй олон ажлыг анхлан хийж эхэлсэн байна. Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн ажиллаж буй Монгол газар компанийн ажлуудаас энэ удаад Орхон голын усыг цэвэршүүлэх төслийг онцолж байна. Бохирдсон усыг цэвэршүүлэн тунгаах уг технологийг нутгийн иргэд болон холбогдох яам, төрийн байгууллагууд талархан хүлээн авч байна. Практик судалгаанд үндэслэн нэвтрүүлсэн уг технологи нь шаврыг богино хугацаанд байгаль орчинд хор нөлөөгүйгээр тунгаан нууранд үлдээж тэндээсээ цэвэр ус гаргадаг аж. Уурхайд хэрэглэсэн усны тунах чадварыг сайжруулж цэвэр ус “үйлдвэрлснээр” өнөөдөр нутгийн иргэд Орхон голоосоо айх аюулгүй ундаалж байна. Монгол газар компаний хэрэгжүүлсэн тунгаах технологийг бусад ААН, компаниуд санаа авч хэрэгжүүлэхийг нутгийн иргэд, холбогдох газрууд хүсч байна.
https://www.youtube.com/watch?v=msO8p4YLXZg
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа