Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг зургаан хүн байнга дагаж, мөрдөж байсан нь үнэн болохыг Шадар сайдын албанаас бататган, хуулийн байгууллагад мэдэгдээд байгаа билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан байна. Энэ нь Шадар сайд У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх,мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах хүсэлт ажээ. Хүсэлтийн хариу хэрхэх нь тун сонирхолтой байгаа юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа