М.ЭНХБОЛД: ТӨРИЙН АЛБАНД ЗҮТГЭХДЭЭ ХҮНИЙГ ДАГАХ, МӨРДӨХ ҮҮРГИЙГ ХЭНД Ч, ХЭЗЭЭ Ч ӨГЧ БАЙГААГҮЙ



Шадар сайд У.Хүрэлсүхийн амь насанд халдах гэсэн мэдээлэл, дүрс бичлэгүүд сүүлийн үед анхаарлын төвд байгаа билээ. Шадар сайдын Ажлын албаны мэдээлж байгаагаар У.Хүрэлсүх сайдыг дагаж, мөрдөж байсан нь үнэн бөгөөд энэ бүхэн нь МАН-ын дотоод зөрчил, дараагийн намын даргын өрсөлдөөнтэй шууд холбоотой гэж мэдэгдээд буй.

Мөн сошиалаар тараад байгаа бичлэгт Шадар сайд У.Хүрэлсүхийг дагах, загнах ажлыг өнөөгийн намын дарга М.Энхболдын захиалгаар хийсэн гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд Dorgio.mn сайтад намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ. Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" гэсэн байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ