Тайландын иргэн 91 настай Кимлан Инакул хэмээх эмээ 20 жил сурсны эцэст их сургуулиа бакалавр зэрэгтэй дүүргэсэн байна. Тэрээр сурахыг үргэлж хүсдэг байжээ. Гэвч залуу байхад нь оюутан болох боломж байгаагүй байна. Ингээд хүүхдүүд нь бүгд их, дээд сургууль дүүргэсний дараа сурахаар шийджээ. Тайландын Лампанг мужид төрсөн тэрээр багадаа хичээлдээ маш сайн сурдаг байсан гэнэ. Гэвч нөхөрт гарч гэр бүлээрээ Бангкок руу нүүсэн бөгөөд таван хүүхэд төрүүлжээ. Ээжийгээ оюутан болохыг хүүхдүүд нь дэмжсэн гэнэ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа