УВСЫН ЧАЦАРГАНЫГ ОЛОН УЛСАД БҮРТГҮҮЛНЭ



Францын ЭСЯ-аас Монгол Улсын Оюуны өмчийн газартай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Увсын чацаргана тариалагчдад газар зүйн заалт олгож, чанарын өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнийг таних, хуурамч бүтээгдэхүүнийг таслан зогсоохоор ажиллаж байна. Тус ЭСЯ-наас хэрэгжүүлж буй Газар зүйн заалтын төслийн ажилтан, Франц улсын агрономич хатагтай Бландинь Арвис Увс аймагт ажиллаж байгаа аж.

Газар зүйн заалт гэдэг нь тухайн ургаж буй газар нутгийн онцлогоос хамааралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр хүндийг хамгаалахад ашигладаг оюуны өмчийн хамтын хэрэгсэл юм. Газар зүйн заалтад бүртгэгдсэнээр Монголын оюуны өмчийн асуудал хариуцсан газраас тариаланчдад уг бүтээгдэхүүний хаяг шошгон дээр Монгол Улсын албан ёсны газар зүйн заалтын лого тавих эрх олгодог байна. Тариаланчид, орон нутгийн удирдлагууд болон бусад талуудад газар зүйн заалтын тухай ерөнхий ойлголт өгөх, газар зүйн заалтын мөрдөх шалгуур үзүүлэлтийг дугуй ширээний ярилцлага байдлаар хэлэлцүүлэх, шалгуур үзүүлэлтийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох ажлуудыг эхний ээлжинд хийнэ.
Суурь ажлуудыг амжилттай гүйцэтгэсний дараа Увсын чацарганыг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын холбооны болон олон улсын газар зүйн заалтад бүртгүүлэх, дэлхийн зах зээлд таниулах маркетинг, экспортын чиглэлийн эксперт олж өгөх тал дээр туслаж ажиллана хэмээн хатагтай Бландинь Арвис онцллоо. 


Эх сурвалж: eagle.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ