ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: ХУРИМТЛАЛ ХЭРХЭН ҮҮСГЭХ ВЭ



Та дансандаа хуримтлалтай юу эсвэл цалингаа аваад нэг мэдэхэд л мөнгөө дуусчихаад хүнээс мөнгө зээлж, дараагийн цалин хүртлээ аргалдаг уу. Nх, бага нь хамаагүй та цалин авдаг л бол түүнээсээ тодорхой хувийг хуримтлуулах зориг гаргаж чаддаг уу. “Хуримтлалтай болох юм сан” гэж ярьж явахаас бид дансандаа хуримтлал үүсгэж эхэлдэггүй. Тэгвэл хуримтлалыг хамгийн сайн хийдэг үндэстэн хятадууд аж. Тэд гурван түрийвчтэй.  Нэг дэх нь өдөр тутмын хэрэгцээний мөнгөө хадгалдаг, хоёр дахь нь  өвчин, хурим найр, боловсрол  гэх зэрэг өдөр болгон болдоггүй ч  багагүй мөнгө шаарддаг тохиолдолд зарцуулагддаг мөнгө, харин гурав дахь нь үхэтлээ огт зарцуулахгүй, оршуулгын зардалдаа зориулж мөнгөө хадгалдаг байна. Бид нарийн, харамч гэж ярьдаг хятадууд үхэхдээ хүртэл хүнд дарамт болохгүй гэж мөнгөө хадгалж байна. Гэтэл монголчуудын хувьд санхүүгийн боловсрол дутмаг, мөнгөндөө тооцоотой байх, хуримтлал үүсгэх тал дээр хойрго, мэдлэг дутмаг гэдгийг Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал М.Болд хэлсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хүүхэддээ гэр бүлийн хүмүүжлээр болон цэцэрлэг, бага, дунд ангийн хичээлийн хөтөлбөрөөр нь дамжуулж мөнгөтэй харилцах, санхүүгийн боловсрол олгох хичээлийг олгож, амьдралын хэвшил болгон өгдөг байна.  Гэтэл манайд энэ тогтолцоо байхгүй. Тиймээс санхүүгийн боловсролгүй иргэд өөрсдийн амьдрал цаашлаад улсынхаа эдийн засгийн хөгжлийг нэг алхам хойш нь татаж буйг тэрбээр хэлсэн.  “Хас” банкны Иргэдийн банкны газрын захирал С.Мөнхболд “Манайд хадгаламжийн хэмжээ дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй доогуур байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хадгаламж өсөх хандлагатай байгаа нь сайн хэрэг” гэв. Нөгөө талаас инфляци хөөрөгдөл иргэдийн нуруун дээр үнийн дарамт үүсгэж, орлого нь зарлагадаа арай ядан хүрч буй иргэн цөөнгүй байна.
 
Хятад хүний нарийн ухаанаас суралцъя 
 
“Хоёр идэхгүй, хоосон хонохгүй” өдрийг өнгөрөөж буй хүмүүст хуримтлал үүсгэх тэнхээ үнэндээ байхгүй.  Гэхдээ хэрэв орлого олж буй л бол бүсээ чангалаад бага ч гэсэн хуримтлал үүсгэх хэрэгтэй аж. Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал С.Нэргүй “Юуны өмнө та өөрийн хуримтлал хийх хэрэгцээ, шаардлагаа сайтар бодож тунгаах хэрэгтэй. Жишээ нь, би ирэх таван жилд ямар хэмжээний мөнгө хуримтлуулах хүсэлтэй байна вэ.  Ирэх 30 жилд өөртөө ямар амлалт өгөх вэ гэдгийг өөрөөсөө асууж хариулт ав” гэв.  Тэгээд санхүү, мөнгөний талаар тодорхой зорилго тавих хэрэгтэй аж. Жишээ нь, “Би 60 насандаа тэтгэвэрт гарах үедээ 50 сая төгрөгийн хадгаламжтай болно” эсвэл “Гурван жилийн дотор өөрийн унаатай болно” гэх мэт. Насанд хүрсэн ихэнх хүн хувьд хүүхдийнхээ цэцэрлэг, их,дээд сургуулийн төлбөрийн мөнгийг хуримтлуулах, эсвэл их, дээд сургуулийн төлбөрт Төрийн сангаас авсан зээлээ төлөх, машин авах, гэр, орон сууцтай болох зэрэг нь санхүүгийн нийтлэг зорилго болдог. Та хэд хэдэн зорилго зэрэг тавьж ч болно. Эдгээр нь богино, урт хугацааны зорилт байж болно. Зорилгоо тодорхойлсноор та санхүүгийн төлөвлөгөөгөө гаргах боломжтой болно.  Гэхдээ төлөвлөгөөгөө заавал өөрийн гараар бичих ёстой аж. Учир, бичигдээгүй төлөвлөгөө биелдэггүй  байна. Насанд хүрэгсэдийн ердөө гурван хувь нь хувийн санхүүгийн төлөвлөгөөгөө бичдэг гэсэн судалгаа байдаг аж. Тэгвэл яг одооноос төлөвлөгөө гаргаж, өөртэй сахилга баттай хандаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хуримтлалаа үүсгэж эхэлцгээе.  Их бага нь хамаагүй орлого олж буй бол  бүсээ чангалж, хадгаламжиндаа тодорхой хэмжээний мөнгө хадгалдаг хятад иргэдийн нарийн ухаанаас суралцъя.
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ