БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй Сөүл хотын төлөөлөгчдийг нийслэл хотод тавтай морилохыг хүсээд Улаанбаатар хот болон НИТХ-ын талаар товч танилцуулав.
Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэд дарга Ким Жинсу хэлэхдээ “Сөүл хот Улаанбаатар хот хооронд хамтын ажиллагаагаа эхлүүлж, ах дүүгийн харилцаат хот болоод 22 жил болж байна. Энэ хугацаанд үр дүнтэй хамтарч ажилласан. Цаашид хоёр хотын харилцаа илүү өргөжинө гэдэгт итгэж байна.” гэлээ.