УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан 11.30 цагт эхлээд, 15.30 цагт түр завсарлав. Хэдийгээр УИХ-ын чуулган завсарлаад байгаа ч УИХ дахь АН-ын бүлгийнхэн ажилдаа хэдийнэ орсон.
Сөрөг хүчнийхэн БСШУС, ХААХҮ, Эрчим хүчний болон Сангийн сайдуудаас өвөлжилтийн бэлтгэл болон бусад асуудлаар мэдээлэл сонсож, сонирхсон асуултууддаа хариулт авчээ.
Бүлгийн хуралдаан маргааш 09.00 цагт үргэлжлэх бөгөөд 11.00 цагт энэ талаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа