“БИГ-БЕН” ХОНХ ЗАСВАРЫН АЖЛЫН УЛМААС ДӨРВӨН ЖИЛ ДУУГАРАХГҮЙ



Их Британийн парламентын ордны дээр байдаг алдарт цаган цамхгийн доторх  “Биг-Бен” хонх засварын ажлын улмаас дөрвөн жилийн турш дуугарахгүй нь ээ.

Хонх, цаг болон Их Британийн хамгийн алдартай барилгыг өөртөө хамааруулдаг “Элизабетийн цамхаг”-т /албан ёсны нэр нь/ энэ сарын 21-ний даваа гарагаас эхлэн их засвар хийх гэж байгаа аж. Тиймээс цаг тутамд дуугардаг тус цамхгийн хонхыг 2021 он хүртэл зогсоохоор шийджээ.  Гэхдээ “Биг-Бен”-ийг тэмдэглэлт баяраар, тухайлбал Зул сарын баяраар дуугаргаж байх ажээ.

“Биг-Бен” нь 13.7 тн жинтэй бөгөөд цаг тутамд дуугардаг бол дөрвөн талд нь байрлах тус бүр нь 1-4 тн жинтэй дөрвөн хонх нь 15 минут тутамд дуугардаг аж.

“Биг-Бен” нь 157 жилийн турш бараг зогсолтгүй ажилласан байна. Хамгийн сүүлд 2007 онд ээлжит завсарын ажил хийхэд цагийг зогсоож байжээ. Мөн 1983 болон 1985 онд сэргээн засах гэж цаг, хонхыг зогсоож байсан гэнэ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ