ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРСООР БАЙНА МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН СПОРТ ЦОГЦОЛБОРТ ХОЁР ӨДРИЙН ТУРШ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. ТЭМЦЭЭНД ГУРВАН УЛСЫН 78 ТАМИРЧИН ЭРЭГТЭЙ ДОЛОО ЭМЭГТЭЙ ДОЛООН ЖИНД ӨРСӨЛДӨЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА. Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд алтан медаль хүртсэн. Энэ өдөр хөвгүүдийн 42 кг-ийн жинд Монгол Улсын тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-ийн жинд Буриадын Владимир Ринченов, 63кг-ийн жинд Сүлдхүү, 100 кг-ий жинд Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай нар алтан медаль хүртсэн юм.
БАЙТ ХАРВААНД ГУРВАН УЛСЫН ТАМИРЧИД ӨРСӨЛДЛӨӨ
Байт харвааны тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн, холимог багийн гэсэн төрлөөр өрсөлдсөн. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Буриадын тамирчин алтан медаль, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн тус орны тамирчин алтан медаль тус тус авлаа. Байт харвааны эрэгтэй багийн тэмцээнд Монголын багийн тамирчид алтан медаль хүртсэн бол, эмэгтэй багийн харваанд ОХУ-ын тамирчид алтан медаль хүртэж Монголын багийн харваачид мөнгөн медаль хүртсэн юм.
ТАЕКОНДОГИЙН ТӨРӨЛД МАНАЙ УЛСЫН ТАМИРЧИД 9 АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Таекондогийн төрөлд Монгол улсын тамирчид 9 алтан медаль хүртэж багаараа тэргүүлсэн бол БНХАУ-ын тамирчид хоёр алтан медаль хүртсэн юм. Тэмцээний охидын 42 кг-д Хятадын тамирчин Лью Ен Еи, 44 кг-д Л.Болорцэцэг, 46кг-д Э.Ичинхорлоо, 49кг-д А.Эмүүжин, 52 кг-д Сүрэн 55кг-д, Б.Намуун нар алтан медаль хүртсэн байна. Энэ удаа алтан медаль хүртсэн тамирчдын дасгалжуулагчид мөн алтан медалийг давхар гардуулж байсан юм.
ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭНД МОНГОЛ, ӨМӨЗО-НЫ ТАМИРЧИД ӨРСӨЛДЛӨӨ
Хөнгөн атлетикийн хоёрдох өдөр эрэгтэй болон эмэгтэйчүүдийн 400 метр, гурвын харайлт, эрэгтэйчүүдийн 5000м, эмэгтэйчүүдийн 3000 метрийн уралдаанууд явагдсан. Тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн уралдаанд Монголын тамирчин Э.Золжаргал алтан медаль, Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, П.Баттөр хүрэл медаль хүртсэн байна. СОНИ : Энэ өдөр эрэгтэйчүүдийн 5000, эмэгтэйчүүдийн 3000 метр, эмэгтэйчүүдийн гурвын харайлтад ӨМӨЗО-ны тамирчид алтан медаль хүртжээ. Энэ наадамд тэргүүлсэн хүүхдүүдийг шагналыг Найрамдал зуслангийн хараацай театрт гадуулсан юм. Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.