МХЕГ-ын энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад 3.3, 4.2 кодтой хяналтын хуудсаар хяналт, шалгалт хийсэн байна. эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийт 10 эмийн санг хамруулахад агаар цэвэршүүлэх зорилго бүхий нян устгах гэрэл хэрэглэдэггүй, стандартын шаардлага хангах өрөө тасалгаагүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчил илэрчээ. Шалгалтын хүрээнд эмийн сангуудад зөвлөмж өгч, зөрчлөө арилгах хугацаа өгчээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа