Энэ талаар Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Хөдөөнөөс хотыг зорьсон тээврийн хэрэгсэл жил бүрийн энэ үед нэмэгддэг. Энэ жилээс жолооч нар тээврийн хэрэгслийнхээ урд хэсгийн улсын дугаарыг хааж цагаан, хар өнгийн торон хаалт маш их хийж байгаа. Үүнээс болж эзэнгүй зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тухайлбал уг торноос болж улсын дугаар нь жолооч нар болон хяналтын камерт харагддаггүй. Иймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-т заасны дагуу арга хэмжээ авч байна” гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-т “Улсын бүртгэлийн дугааргүй аль эсвэл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Мөн зарим тээврийн хэрэгсэл урд хэсгийн улсын дугаарыг зориулалтын бус аргаар байрлуулж байгаа нь хуулийн дагуу торгох нэг үндэслэл болж байна. Тухайлбал улсын дугаарыг урагш унагаж буюу зориулалтын бус нугас хийсэн жолооч нарыг мөн дээрх хуульд заасны дагуу торгож байгаа юм байна.