Төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Хувийн сургуулиудад ч мөн адил чиглэл өгсөн ч бизнесийн зарчмын дагуу уян хатан хандах нь тэдний дотоод асуудалд хамаардаг” гэж БСШУСЯ –ныхан хэллээ.
Уг мэдээллийн дагуу МУИС –д очиход, нэг багц цагийн төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 3 сарын 31-ны 06 тоот тогтоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон гэнэ. Зөвхөн 1 түвшний оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Бизнесийн сургууль 96.600-103.100 Шинжлэх ухааны сургууль 74.600-86.700 төгрөг болж нэмэгджээ.