Замын цагдаагийн албаны дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбатын танилцуулснаар зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Тухайлбал, зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 8 дугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Бусад уулзварын нэвтрэх чадвар хэрхэн сайжирсныг доор үзүүлэв.
Уулзвар |
1 цагт нэвтэрсэн тээврийн хэрэгсэл |
|
8 дугаар сарын 14 |
8 дугаар сарын 15 |
|
Бөхийн өргөө |
5900 |
6700 |
МУБИС |
5300 |
6370 |
Төв шуудан |
6900 |
7800 |
Улсын их дэлгүүр |
3150 |
4200 |
Баруун 4 зам |
5590 |
6900 |
Зүүн эргэлтийг хязгаарласантай холбоотойгоор нийт 25 цэгт 07-21 цагийн хооронд 37 албан хаагч ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.