ФОТО: ФИНЛЯНДЫН ГЭР ХЭЛБЭРИЙН БОЛОВСРОНГУЙ СУУЦНААС САНАА АВАХ НЬ



  Финляндын нэгэн компани модоор байгальд ээлтэй сууц барьжээ. Энэ нь уламжлалт дугуй хэлбэрийн сууцыг хамгийн сүүлийн үеийн технологи, өвөрмөц шийдлээр шинэчлэн барьснаараа ихээхэн онцлогтой.

  Архитектор Атилер Кристофер Тижлгардын загварыг нь зохион бүтээсэн уг байшин нь шинэ үеийн ногоон барилгын хөгжилд багагүй хувь нэмэр оруулна гэж зохион бүтээгчид нь найдаж буй аж. Dome of Visions 3.0 барилга нь тус компанийн гэр хэлбэрт сууцны гурав дахь төсөл нь юм.

  Энэхүү сууцаар ган төмрийн хэрэглээг бууруулж, байгальд ээлтэй сонгодог маягийн байшин барих санаачилгыг нэмэгдүүлэх зорилготой аж. Модон дам нурууг ашиглан гоёмсог хийцтэй, байгалийн агааржуулалт болоод нарны тусгалыг эрс нэмэгдүүлэх онцгой давуу талууд энэ сууцанд бий. 

 

 

 
Эх сурвалж: barilga.mn

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ