ЭЗЭГТЭЙ ТАНД: ГЭРИЙН НӨХЦӨЛД ӨРГӨСТ ХЭМХИЙГ ХЭРХЭН ДАРШЛАХ ВЭ?



Өргөст хэмх даршлахад, хамгийн гол нь хөгширч муудаагүй, дотор талдаа хөндий үүсээгүй сайн чанарын өргөст хэмхийг сонгож аваад сайтар угааж цэвэрлэнэ.Хэрэв хөндий үүсэж бүдүүрсэн хэмх даршилахад маш түргэн хугацаанд муудах ба амт чанар муутай болдог. Уусмалыг бэлтгэхдээ 1 литр усанд 2 х. халбага цагаан давс, 1,5 ц. х элсэн чихэр хийж буцалгаж тусад нь тавь. Ариутгасан шилэнд 1 хумс сармис, 4-5 ширхэг хар перец, 1 ш лаврын навч, 3-4 мөчир гоньд хийж өргөст хэмхээр дүүргээд нөгөө найруулсан усаа дээр нь хийж сулхан таглаж чанаж болгоход бэлдэнэ. Өөр саванд ёроолд 4 нугалсан даавуу тавьж өгвөл шил хагарах аюулгүй. Буцалж байгаа усанд өргөст хэмх амтлагчаар дүүрэгсэн шилэн дотроо уусамлаа хийгээд -750граммын шилийг-7-8 минут,1 литрийн шилийг-10 минут, 2-3 литрийн шилийг-15-20 минут буцалгана. Цаг болхоор гаргаад СЭГСРЭЭД цагаан цуугаа хийгээд чангахан таглаад доош нь харуулж тавиад хонууна. Маргааш хөрсний дараа нь дээш нь харуулна. орос уксус-20% 750 гр-2ц. халбага 1 л шилэнд--3ц. халбага, 2л шилэнд--6ц. халбага 3 л шилэнд--ц. халбага хийгээрэй. Шил тагаа ариутгадаа савантай усаар угааж бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээд 10мин жигнүүрт жигнэж ариутгана. Жич: Даршлахаас өмнө өргөст хэмхийг 5-6 цаг хүйтэн усанд сойж хатууруулбал зүгээр. сайтар угааж цэвэрлэсэн өмнө өргөст хэмхийг даршилах хэрэгтэй.

 60 мин: Амтлагчуудыг бэлдэнэ сармис, бөөрөнхий хар перец, лавр навч, гоньд, орос уксус-20%

Шил тагаа ариутгадаа савантай усаар угааж бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээд 10мин жигнүүрт жигнэж ариутгана. Ариутгасан шилэнд 1 хумс сармис, 4-5 ширхэг хар перец, 1 ширхэг лаврын навч, 3-4 мөчир гоньд хийнэ.

Өргөст хэмх даршлахад, хамгийн гол нь хөгширч муудаагүй, дотор талдаа хөндий үүсээгүй сайн чанарын өргөст хэмхийг сонгож аваад сайтар угааж цэвэрлэнэ.Хэрэв хөндий үүсэж бүдүүрсэн хэмх даршилахад маш түргэн хугацаанд муудах ба амт чанар муутай болдог. Даршлахаас өмнө өргөст хэмхийг 5-6 цаг хүйтэн усанд сойж хатууруулбал зүгээр.

Уусмалыг бэлтгэхдээ 1 литр усанд 2 х. халбага цагаан давс, 1,5 ц. х элсэн чихэр хийж буцалгаж тусад нь тавь.

Өөр саванд ёроолд 4 нугалсан даавуу тавьж өгвөл шил хагарах аюулгүй.

Буцалж байгаа усанд өргөст хэмх амтлагчаар дүүрэгсэн шилэн дотроо уусамлаа хийгээд -750граммын шилийг-7-8 минут,1 литрийн шилийг-10 минут, 2-3 литрийн шилийг-15-20 минут буцалгана.

Цаг болхоор гаргаад СЭГСРЭЭД цагаан цуугаа хийгээд чангахан таглаад доош нь харуулж тавиад хонууна. Маргааш хөрсний дараа нь дээш нь харуулна. орос уксус-20% 750 гр-2ц. халбага 1 л шилэнд--3ц. халбага, 2л шилэнд--6ц. халбага 3 л шилэнд--ц. халбага хийгээрэй.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ