МЭДҮҮШТЭЙ: ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРСЭН КОМПАНИУД АНХНЫ ХЭРЭГЛЭГЧДЭЭ ХЭРХЭН ОЛЖ АВСАН БЭ?



Өдөр бүр зах зээл дээр шинэ компаниуд үй олноороо бий болж байдаг. Гэвч тэднээс хуруу дарам цөөн нь өндөр амжилтанд хүрч, салбартаа тэргүүлэгч болдог билээ. Зарим тохиолдолд тэд өрсөлдөгчдөөс илүү чадварлаг, илүү шинэлэг санаатай байсан гэхээсээ анхны хэрэглэгчдээ татахдаа бусдаас өөрөөр сэтгэж, "түлхүүрийг нь тааруулж" чадсан байдаг. Өнөөдөр бид Dropbox, Airbnb зэрэг өдгөө олон тэрбумаар үнэлэгдэх болсон компаниуд анх хэрэглэгчдээ хэрхэн татсаныг сонирхуулъя.

1. DROPBOX

2008 онд тэд анх AdSense-ийг ашиглаж онлайн сурталчилгааны кампанит ажил явуулжээ. Харамсалтай нь тэд зарцуулсан 300$ тутамдаа Dropbox-д 99$ төлөх шинэ хэрэглэгчийг олж авч байв. Хэсэг хугацааны дараа компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дрю Хьюстон өөр арга ашиглая хэмээн шийджээ.

Ийнхүү тэд доор байрлуулсан 4 минутын бичлэгийг цацсан бөгөөд үүнд Хьюстон Dropbox хэрхэн ажилладгийг тайлбарласан байдаг. Бүтээгдэхүүнээ текстээр тайлбайрласнаас ингэж бичлэг болгосон нь илүү хандалттай, үр нөлөөтэй байсан байна. Үүнээс гадна энэ бичлэг Хьюстоны нэгдээд байсан Digg community-д зориулж хийгдсэн гэдгээрээ онцлогтой. Тэдэнд таалагдах, сонирхлыг нь татах үүднээс TPS reports, Том Круз болон өөр бусад хүрээллүүд доторх ярианаас татан оруулсан аж. Удалгүй энэ бичлэг нь Digg-ийн топ мэдээ болж, дараагийн өдөр нь л гэхэд 70,000 шинэ хэрэглэгчийг олж авсан байна.

Өөр нэгэн үр дүнтэй стратеги хэрэгжүүлсэн нь сошиал медиад share хийсний хариуд тэдний зүгээс өгч байсан бэлэгнүүд байв. Фэйсбүүк, Твиттерт Dropbox-ийн тухай мэдээллийг хуваалцвал 128MB багтаамжийг нэмж өгнө гэх мэт бэлэг санал болгосон бөгөөд эхний 30 өдрийн дотор л 2.8 сая хүн share хийсэн байна.

2. REDDIT БОЛОН QUORA

Энэ 2 платформын үүсгэн байгуулагчид вэбсайтаа бусдад хүргэхийн тулд эхний хэдэн сар тасралтгүй өөрсдөө контент бэлдэж байжээ.

Quora-ийн үүсгэн байгуулагчид өөрсдийн аккаунтаас тоо томшгүй олон асуулт асуун хариулж байсан бол Reddit-ийнхэн хуурамж аккаунтыг маш олноор нь нээж байжээ. Ингэсэн нь вэбсайтын хэрэглэгчид ихсэж байгаа мэт харагдуулсан байна. Reddit-ийн хамтран байгуулагч Стив Хаффманы хэлж байгаагаар, нэлээд олон сарын дараа л тэд үндсэн хуудсаа өөрсдийн контентоор дүүргэх шаардлагагүй болсон аж.

Анхандаа Quora болон Reddit нь хэрэглэгчдээ нэг л газар бөөгнүүлдэг байсан бөгөөд Quora зөвхөн технологид суурилж, Reddit-д subreddit гэж байдаггүй байв. Энэ нь тэднийг байгаагаасаа илүү том харагдуулдаг байж.

3. AIRBNB

Reddit болон Quora-г бодвол хуурамч зар тавих нь Airbnb-д боломжгүй байв. Оронд нь тэд байр сууц түрээслүүлэх олон зар бүхий Craigslist-г онилсон байна.

Түрээслүүлэх зар тавьсан хүмүүст "Airbnb-ийн фенээс" гэсэн хаягтай, овгоо нууцалсан Jill D. гэх мэт хүнээс имэйлүүд ирсэн аж. Нэг жишээ имэйлийг танилцуулвал:

"Таныг Тахой орчимд Craigslist-ийн хамгийн гоё сууцтай болохоор имэйл бичиж байна. Airbnb хэмээх түрээсийн байрны хамгийн том вэбсайтанд зараа оруулаарай гэж зөвлөе. Энэ сайт сард 3 сая хандалт авдаг юм байна лээ шүү. Сайт нь энэ байна: http://www.airbnb.com"

Энэ нь удалгүй үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд Craigslist дээр зараа байрлуулсан хүмүүс Airbnb-д мөн байрлуулах болов. Тэд мөн байрны эздэд гэрийнхээ зургийг авахад нь тусалж байснаас гадна вэбсайтын дизайнаа шинэчилсний дараагаас л долоо хоногт 200-400$ ашиг олдог болсон байна.

 

Эх сурвалж: www.unread.today

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ