Америк тивийг 1492 онд нээсэн Кристофер Колумбын (1451-1506) хөшөөг буулгах асуудлыг Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио хэлэлцэхээр болжээ. Хотын захиргааны энэхүү мэдэгдэл нь хэд хоногийн өмнө хотын зөвлөлийн дарга, Ардчилсан намын бусад төлөөлөгч хамтран дэвшүүлсэн саналын хариу болжээ. Уг хөшөөг олон хүнийг, тэдний дотор Карибаас гаралтай Б. Сарле шиг хүмүүсийг доромжилсон болох учир хөшөөг буулгахыг М. Виверито санал болгожээ.
Америкчуудын олонх буюу 62 хувь нь хөшөө дурсгалуудыг буулгахыг эсэргүүцсэн байна. Үүнийг “Marist institute for public opinion” судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн нотолжээ. Хөшөө дурсгал буулгахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп буруушаасан юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа