Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооноос санаачлан өөрийн гишүүүн ББСБ-уудтай хамтран “1,000 цүнх challenge” аяныг зарласан аж. Тодруулбал, гишүүн байгууллагуудынхаа хандиваар 1,000 хүүхдэд хичээлийн бүрэн дүүрэн хэрэгсэл бүхий цүнх өгөх арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын холбооны ерөнхийлөгч А.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү аяны зорилго нь ядуу бага орлоготой 1,000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн, эерэг санал санаачлагыг гаргахад чиглэгджээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа