УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ ээлжит бус чуулган зарлах нөхцөл бүрдээд буй ч спикерийн захирамж хараахан гараагүй байгаа юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдах байсан ч ээлжит бус чуулганы захирамж гараагүй байгаа учир түр хугацаагаар хойшилжээ. Захирамж гарсны дараа байнгын хороо хаалттай хуралдаж, Ерөнхий сайд, Шадар сайдын асуудлыг хэлэлцэх тов байна.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах аж.