Японы цагаар 9.30-д Ерөнхий сайд Ш.Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай 40 минут утсаар ярьжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп Хойт Солонгосын түрэмгийлэлтэй холбоотой асуудлаар Ш.Абэтэй санал нийлж, цаашид авах арга хэмжээг 100 хувь дэмжин, холбоотны хувьд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Ерөнхий сайд Ш.Абэ "ард иргэдийн амгалан байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийнэ. Хойт Солонгосын бусармаг үйлдэл нь тэвчишгүй" хэмээн Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хурлын дараа мэдэгдлээ. Мөн Солонгосын Ерөнхийлөгч Ж. Мүн ч Үндэсний аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна.