ЭЛЭГНИЙ C ВИРУСЫН ЭМИЙН ЖОРЫГ, УЛСЫН ХЭМЖЭЭНД 174 ЭМЧ БИЧИХ ЭРХТЭЙ



Элэгний С вирусын эмийн жорыг улсын хэмжээнд 174 эмч бичих эрхтэй бөгөөд энэ эмч нарт хандсанаар та элэгний вирусын эмийг хөнгөлөлттэй авах нөхцөл бүрдэнэ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор элэгний вирусын эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, эм худалдан авсан баримт зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэр дээрх банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм.

Элэгний С вирусын эмийг худалдан авахдаа Олон улсын нэршлээр бичсэн эмчийн жороор, эмийн сангуудаас худалдааны нэршлээр нь өөртөө тохирсон эмийг сонгон авах боломжтой.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ