Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо.
АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.
Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншин танилцуулж АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржид гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэхээр болсныг хэлээд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг ажиллах боломжоор хангаж өгөхийг АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням нарт даалгалаа.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа хийж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томиллоо.