МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуульд бүтцийн өөрчлөлт хийх шийдвэрийг өнгөрсөн Мягмар гарагт гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Олон Улсын Харилцаа, нийтийн Удирдлагын Сургуулийн багш оюутнууд эсэргүүцлээ илэрхийллээ.
Энэ талаар ОУХНУС-ийн ахлах багш Д.Оюунсүрэн "МУИС бол төрийн өмчийн сургууль. Өдгөө 1,000 гаруй багш 23,000 гаруй оюутан суралцдаг. Ийм том сургуулийн бүтцийн асуудлыг ердөө захиргааны зөвлөл гэсэн хэдхэн эрх мэдэл бүхий хүний саналаар шийдвэрлэх гээд байгаа юм. Бүхэл бүтэн МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болох ОУХНУС-ийг тэр чигээр нь татан буулгаад тэнхим болгоно гэнэ. Энэ ганц удаагийн хэрэг биш. Энэ сургуулийг татан буулгаснаар тэдэн төгрөг хэмнэнэ, оюутнуудад тийм ашигтай гэсэн судалгаа, нотолгоо байхгүй.
Цаашлаад дотор нь ажиллаж, сурч байгаа багш ажилчдаас саналыг нь асуугаагүй. Гэнэт л наймдугаар сарын 22-нд манай сургуулийг татан буулгахыг дэмжсүгэй. Удирдах зөвлөлийн хурлаар оруулж батлуулсугай гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Хэрэв Удирдах зөвлөлийн хурлаар ОУХНУС-ийг татан буулгах юм бол МУИС-ийн багш нар оюутнуудаа уриалан жагсаал, цуглаан зохион байгуулж, хийж болох бүхий л шатны арга хэмжээг авна" гэсэн юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа