ХАМАГ МОНГОЛЫН ОВООГ СЭРГЭЭН БОСГОХ ТАХИЛГА ИРЭХ САРД БОЛНО



Бурхан Халдун хайрханы Их цагаан аралд Хамаг Монголын овоог сэргээн босгох тахилга 2017 оны есдүгээр сарын 8-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл болно. Энэ талаар өчигдөр /2017.08.28/ мэдээлэл хийлээ. 
1503988182_MG_0947.jpg
Хамаг Монголын Овогт Ураг Удмын Нэгдлийн УЗ-ийн гишүүн Б.Батням "Монголчууд өөрсдийн ураг удмаа мэдэхгүй болж байна. Хотод амьдардаг хүмүүс ойрхон байдаг ураг төрлөө мэдэхээс биш, хөдөө амьдардаг ураг төрлөө мэддэггүй байна. Үүнээс үүдэж нэгдэж чадахгүй хүчин мөхөсдөж, аливаа үйлийг бүтээхэд сэтгэл, оюун нь нэгдэхгүй байгаа юм. Тиймээс Монгол хүний оюун, сэтгэл, чадавхыг нэгтгэхэд энэхүү тахилгын гол зорилго оршиж байна" гэлээ.
1503988169_MG_0950.jpg

Хамаг Монголын Овогт Ураг Удмын Нэгдлийн УЗ-ийн гишүүн Б.Баянбат "Овоонд нэгдэхээр ирсэн удмууд эрт үеэс шүтэж ирсэн хайрхадын овооноос чулуу авчирч залах ёстой. Ингэснээр  уул усны эрчим сэргэж, лус савдгуудын хүч нэмэгдэн, байгаль дэлхийн эрчмийг сэргээх учиртай юм" гэлээ. 

Эртний түүхт Бурхан Халдун уулан дахь овооны эртний суурийг тодруулан 2013 онд шав тавьснаас хойш өнөөг хүртэл сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлсээр иржээ. 
1503988165_MG_0958.jpg

Одоогоор Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан аймгуудаас болон ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриад улсаас зарим удам, угсааны төлөөллүүд Хамаг Монголын овооны үйлд нэгдэн, хүндэтгэл үзүүлсэн байна. 

1503988168_MG_0951.jpg
1503988168_MG_0951.jpg
 
 
 
 

гэрэл зургийг mpa.mn-ээс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ