“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд бүхий Зохистой хөдөлмөр эрхлэлтийн байдлыг илэрхийлэх Хөдөлмөрийн статистикийн холбогдох суурь мэдээллийг бий болгох” чиглэлээр олон улсын зөвлөхүүд ажиллаж байна.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг гаргах, тайлагнах, хяналт тавих үндэсний статистикийн чадавхыг сайжруулах” төслийн хүрээнд Зохистой хөдөлмөр эрхлэлтийн байдлыг илэрхийлэх Хөдөлмөрийн статистикийн холбогдох суурь мэдээллийг бий болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн статистикийн ажилтан Титэ Хабияакарэ, Макико Мацумото нар Үндэсний статистикийн хороонд ажиллаж байна.
Үүний хүрээнд Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг тооцон гаргаж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэсэн арга замуудын талаарх асуудлаар санал солилцож, зөвлөмж өглөө.