Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотноо ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар тус улсад болж байгаа ДАШТ-д баг хамт олноо дэмжихээр хүрэлцэн очоод байгаа бөгөөд тус хотод ажиллах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нартай уулзалт хийнэ.
Жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа буюу энэ оны 9-р сарын 4-7-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорны эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, хэд хэдэн орны төр, засгийн тэргүүнүүдтэй ажил хэргийн уулзалтууд хийх юм.