ХҮҮХЭД БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХУРДАА ХАСЪЯ



2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үед нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд гэмт хэрэг, ослоос сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх ажээ.

Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь өгөх болон авахдаа эцэг эхчүүд автомашинаа бусдад саад болохгүйгээр байрлуулах, сургууль, цэцэрлэгийн орчимд хурдаа хасч хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Мөн хүүхдүүддээ автомашиныхаа арын суудалд, хамгаалах бүс, зориулалтын суудалд суулгаж хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулъя. Харин 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг, түүнээс дээш настай хүүхэд зам хөндлөн гарах үед нь насанд хүрэгчид тус болж байгаарай.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ