Өдөрлөгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулах бөгөөд есдүгээр сарын 2,3-нд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохиогдоно.
Өдөрлөгт "Гэрэлт гудамж"-нд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд болон олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр үндэстний хоолны газруудыг сонгон оролцуулах аж. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.
“UB Food Festival”-ын үеэр “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочийг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах аж. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхтэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнахаар төлөвлөжээ.
“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:
Эхний өдөр
16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа
16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт
16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр
17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр
17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн
18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт
20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр
20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/
21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр
22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн
Хоёр дахь өдөр
14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн
18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр
20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн
20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт
22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр
22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа
23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/