Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм.
Б.Нарантуяа нь Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, профессор. Эрүүл мэндийн салбарт эм боогч, ЭМЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм.