УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барьсны дагуу ээлжит бус чуулган зарлагдаад буй. Өнгөрч долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй юм. Өнөөдөр 10:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Засгийн газрыг огцруулах асуудал дээр УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, дэмжих саналаар оролцохоо илэрхийлээд буй. Гэвч АН-ын зүгээс сайдын суудал авахгүй гэдгээ тодотгоод байна. Харин эрх баригч намын Удирдах зөвлөл бүлэгтээ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэл өгсөн ч бүлгийн хуралдаанаар саналаа хайрцаглаж чадалгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд орж буй юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа