Талууд асуудлаа шүүхээр хэлэлцэхээс өмнө тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж буйгаа тэрбээр илэрхийлээд “Ийнхүү хэлэлцээнд хүрэх нь хоёр компанид төдийгүй ОХУ-ын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ” гэж мэдэгджээ. ОХУ-ын Төрийн тэргүүний энэхүү мэдэгдлийн дараа “Sistema”-ийн хувьцааны ханш 15 хувиар өссөн байна. Газрын тосны олборлолтоор ОХУ-д тэргүүлэгч “Rosneft” компанийн ТУЗ-ийн дарга Андрей Белоусов "Талууд шүүхийн шатанд очихоос өмнө асуудлыг шийдвэрлэх боломжтой" гэж байр сууриа илэрхийлжээ. Дээрх хоёр компанийн хоорондын маргаан өмнө нь “Rosneft”-ийн эзэмшилд байсан “Bashneft”-д ч мөн нөлөөлсөн байна. Тодруулбал, “Bashneft” компани "Sistema"-ийн явуулсан хөрөнгийн бүтцэд шинэчлэлт оруулах санаачилгаас болж их хэмжээний алдагдалд ороод байгаа ажээ.