Өөрчлөлт, шинэчлэлд дуртай нэгэн бол танд тохирсон хамгийн сайн сонголт IPhone X ухаалаг утас байх бололтой. Учир нь iPhone X ухаалаг утасны ирээдүйг тодорхойлохыг зорьсон Apple Inc-ийн олон жилийн хөрөнгө оруулалтын үр дүн гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм. Үндсэн товчлуургүй, хэрэглэгчээ нүүрээр нь таньдаг, органик гэгдэх LED дэлгэцтэй iPhone X нь 999 ам.доллар буюу Apple Inc-ийн хамгийн үнэтэй ухаалаг утас болж таарлаа. Одоогоор iPhone 7+ загвар тухайн үедээ 696 ам.доллараар зах зээлд гарч байснаараа iPhone X-ийн дараа бичигдэж байна.
Арваннэгдүгээр сарын 3-наас худалдаанд гарах iPhone X-ийг шинэ бүтээгдэхүүн танилцуулахад зориулан босгосон гантигаар урласан цэлгэр театр болох Стив Жобст танилцуулжээ. IPhone-ийн 10 жилийн ойд зориулан гаргаж буй тус загварыг Galaxy Note8-ын өрсөлдөгч хэмээн шинжээчид үзэж байна. Note8-ыг зах зээл дээр 930 ам.доллараар худалдаалж буй юм.
Нүүр таних технологийг суулгасан зорилго нь худалдан авалтаа гар утсаараа баталгаажуулах, Apple pay үйлчилгээнд зориулсан гэдгийг компанийн удирдлага баталж байна. Нөгөөтэйгүүр өөр хүн таныг утсыг нээж үзэх магадлал 50 мянгад ганц л байгаа аж. IPhone-ийн 10 насны төрсөн өдрийн бэлэг гэгдэх уг загварыг дизайны зоригтой өөрчлөлт хэмээн интернет хэрэглэгчид дүгнэжээ.
Мөн Wall Street сэтгүүл IPhone-nay борлуулалт зургаан сар дараалан буурсан Хятадын зах зээлд эргэлт авчрах бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ. Учир нь Хятадын хэрэглэгчдийн онцлог нь утасны харагдах байдалд бусад улсаас илүүтэй татагддаг аж. Түүнчлэн ирэх онд тус компанийн нэгж хувьцаа тутмаас олох орлогын зургаан хувийг IPhone X бүрдүүлнэ гэж Bloomberg телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа